Витанол БИО комплекс [Vitanol® BIO]
Франц улсын SILAB компанийн бүтээл бөгөөд альфальфа цэцгийн ханд юм (medicago sativa (alfalfa) extract). Иран улсаас үүсэл гаралтай альфальфа цэцгийн хандыг үрээс нь гаргаж авдаг бөгөөд хамгийн гол агуулагддаг зүйл нь галактоманнан (galactomannan) *полисахаридууд юм. Харш нөлөө үзүүлдэг ретинол молекултай (retinol; витамин А-ны *дайвар бүтээгдэхүүн) төстэй үйлчилгээтэй бөгөөд харш нөлөөгүй билээ.
альфальфа
галактоманнан
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Галактоманнан нь
- *антиоксидант бөгөөд арьсыг нарны хорт туяанаас үүдэлтэй гэмтлээс хамгаална
- эсийн хуваагдлыг хурдасгаж *кератиноцит эсүүдийн үйлдвэрлэлийг зохицуулна
- *коллаген болон *эластин мяндаснуудыг задалдаг матрикс металлопротеиназ (matrix metalloproteinases-1) *ферментүүдийн үйл ажиллагааг зогсооно
- коллагены үйлдвэрлэлийг дэмжсэнээр хөгшрөлтийн эсрэг болон үрчлээсний эсрэг үйлчилгээ үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Кератиноцит (keratinocyte)
Арьсны дээд давхарга болох өнгөн давхаргын (epidermis) голлох эс бөгөөд тухайн давхаргын нийт эсийн 90%-ийг эзэлдэг. Кератиноцит эс нь гиалуроны хүчлийг (hyaluronic acid) үйлдвэрлэдэг бөгөөд өөрөө өнгөн давхаргын гүнд үйлдвэрлэгдэж дээшээ арьсны гадаргуу руу дээшлэн үхсэн эс буюу корнеоцит (corneocyte) эс болж хувирч гууждаг. Арьс энэхүү байдлаар нөхөн төлждөг байгаа.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Эластин (elastin)
Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.