Ази, Европ болон Хойд Африкаас үүсэл гаралтай бөгөөд хамгийн эртний цэцэгсийн нэгээр зүй ёсоор тооцогддог. Nymphaea alba гэсэн латин нэртэй билээ. Хандыг нь үндэснээс эсвэл цэцгээс нь гаргаж авдаг байгаа.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Чөлөөт радикалтай тэмцэж, үрэвсэл даран арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Тийм учраас эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр ашиглагддаг бөгөөд псориаз (psoriasis), экзем (eczema), түлэгдэлт, шарх, бижрүү, улайлт, хавантай арьсанд ашиг тустай билээ
экзем
псориаз
- Арьсыг чийгшүүлнэ
- Арьсыг цайруулах нөлөө үзүүлж арьсны өнгийг жигд болгоно
- Арьсыг зөөлөн, толигор болгож гэрэлтүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ үрэвссэн арьсанд нэн ач тустай.
Аль Шраммекийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа вэ?:
Optimum Protection Cream SPF 30 (дэлбээнээс нь гаргаж авсан хандыг агуулдаг), Pure Skin Cleansing Foam (үндэснээс нь гаргаж авсан хандыг агуулдаг)
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.