Минт ургамлын тос [mentha arvensis (wild mint) leaf oil]

Минт ургамлын навчнаас гаргаж авсан тос бөгөөд ментол (menthol) хэмээх бодисоор тун баялаг юм.

ментол              

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Ментол молекулаар баялаг тул

  • арьсанд сэнгэнэсэн мэдрэмж төрүүлнэ
  • загатнаа, түлэгдэлт, үрэвсэл бүхий шинж тэмдэгтэй арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ
  • бактерийн эсрэг шинж чанартай тул батга багасгах нөлөө үзүүлнэ

Далимд нь аливаа арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сэнгэнэсэн үнэртэй болгодог.

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ загатнасан, түлэгдсэн, үрэвссэн арьсанд нэн ач тустай.