Төлөгч өвсний ханд [achillea millefolium (yarrow) extract]

Төлөгч өвс буюу Achillea millefolium нь Ази, Европоос үүсэл гаралтай бөгөөд тослог, холимог арьстай хүмүүст маш тохиромжтой эмийн ургамал юм. Achillea гэдэг нь Achilles хэмээх грек баатрын нэрээс үүдэлтэй билээ → уг баатар нь энэхүү цэцгийг ашиглаж шархаа эдгээж эмчилдэг байсан гэлцдэг.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Астрингент (astringent) нөлөөтэй тул нүх сүв агшаан бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж тослогжилт, батгашилттай тэмцэхийн зэрэгцээ үрэвсэл дарж цус гарах байдлыг зогсоон шарх, сорвийг эдгээж багасгана
  • *Антиоксидант молекулуудыг маш ихээр агуулдаг тул *чөлөөт радикалтай тэмцэж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ
  • Арьсыг нөхөн төлжүүлнэ
  • Нэгэн судалгаагаар төлөгч өвсний хандыг 2%-ийн концентрацтайгаар нь агуулсан тосыг хэрэглэсэн эмэгтэйчүүдийн арьс шинэчлэгдсэн байдалтай, үрчлээс болон нүхжилт нь багассан үр дүнтэй байжээ

Ямар арьсанд тохирох вэ?:

Батгашилттай, тослог, холимог арьсанд маш сайн тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.