Цайрын оксид [zinc oxide]

Арьсанд нэвтрэхгүй зөвхөн арьсны гадаргуу дээр л байх бөгөөд арьсыг эмзэгшүүлж харшил үүсгэж үрэвсүүлэх эрсдэлгүй, нэлээн зөөлөн төрлийн нарны хорт туяанаас хамгаалагч бодис юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Нарны UVA болон UVB туяаг ойлгож арьсыг хамгаалдаг байна

- Цагаан өнгөтэй тул аливаа бүтээгдэхүүнд цагаан өнгө оруулдаг бөгөөд арьсанд түрхэхэд арьсыг илүү цайрсан мэт харагдуулж элдэв өөг дарах нөлөө үзүүлнэ
- Цайр элементийг хангаж өгөх тул бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд батга, экзем (eczema), шарх, бижрүүг эмчилнэ
экзем
Ямар арьсанд тохирох вэ?:
Эмзэг, хуурай, энгийн арьсанд сайн тохирно.